106 жилийн түүхтэй Японы Pilot брэндийг бид таны гарт хүргэж байна.

"Iroshizuku" бэх
Япон үгийн хослол болох “iro” 色 өнгө, “shizuku” 雫 нь шүүдэр эсвэл дусал гэсэн утгатай үгнүүдээс бүрдсэн.
PILOT iroshizuku нь Японы байгалийн өвөрмөц гоо үзэсгэлэнг бэхний өнгө болгонд шингээж харуулах зорилготой хийгдсэн бэх юм.
Бэхний шилдэг чанар
Дулааны мэдрэмтгий бэх
Дулааны нөлөөгөөр арилах шинэ үеийн гелэн бэх. Дулаан мэдрэмтгий бэх нь эхэндээ өнгөт (хар, хөх, улаан) байж байгаад, 60°C дээш өнгөгүй болдог.
Дулаан мэдрэмтгий бэхний үзэг нь цаасыг гэмтээхгүйгээр хурдан халаах тусгай үзүүртэй байдаг. Харин -10 ° C -аас бага температурт бэх дахин гарч ирдэг. Хүссэн хэмжээгээрээ өөрчлөлтийг хийж болно.
Дэвшилтэт тосонд суурилсан бэх
Дэвшилтэт тосонд суурилсан бэх бол өнөө үед ашиглагдаж байгаа зуурмаган бэхний орчин үеийн хувилбар юм. Зөөлөн, шингэн бэх нь хурд болон бичих тав тухыг хангаж өгнө.
Шингэн бэх
Шингэн бэх нь будагны молекулаас бүрддэг бөгөөд энэ нь түүнийг бусдаас илүү урсамтгай, нягтралтай, тод болгодог. Урсгал нь PILOT бэх урсуулагчаар удирдагдаж байх үед, хамгийн сүүлчийн дусал хүртлээ, яаг л 1 чанараараа, хамгийн сүүлчийн дусал хүртлээ гарна.
Гелэн бэх
Гелэн бэхний шингэн чанар нь зуурмаг ба шингэн бэхний хооронд байрладаг. Хайрцаг нь парафин залгуураар битүүмжлэгдсэн байдаг.